2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин » Өдрийн шуудан: Даварсан микроныхонд даруулга хэрэгтэй

Өдрийн шуудан: Даварсан микроныхонд даруулга хэрэгтэй

Огноо: 2010-06-30 | Үүсгэсэн: 2010-06-30 21:49:08

Хүн амын тэн хагас нь төвлөрсөн Улаанбаатарыг эдүгээ жинхэнэ хот хэмээн нэрлэх болсон байна. Монголдоо цоны ганц хот. Уг нь Эрдэнэт, Дархан гээд нэлээд хэдэн хот байсан цаг бий. аймгийн төвүүдийг ч хот хэмээн нэрлэдэг байв. Харин одоо тэд бүгдээрээ сум болсон доо, зайлуул. Хүрээгээ ч хумив. Хүн нь ч цөөрөв.

Улаанбаатарт гайхуулах юм бий. тэрбээр нийслэл. Энэ улсын нүүр царай шүү дээ. Монголыг гадныхан ихэвчлэн нийслэлээр маань хэмжинэ. Бидний байж байгаа царай, өнгө зүс, ааш араншинг Улаанбаатараар л дүгнэдэг. Дарга нар маань ч хотоо сайхан болгохын төлөө чөмгөө дундартал ажилладаг юм шиг байна билээ. Байн байн эмнэлэг доинологт хэвтлээ, гадаад дотоод эмчлүүлэхээр явлаа нэ тэр л гэж дуулдах юм байна шүү дээ.

Ерөнхийдөө хот сайхан болж байна. Сайн муу хэлүүлж байгаа нийслэлийнхэн төв талбайн дэргэд хэдэн сайхан байшин бариулчихлаа. Энэ нь хотын өнгө зүсэнд нөлөөлж байгаа гэж жигтэйхэн. Ер нь хоорондоо зай муутайхан баригдаж байгааг эс тооцвол гоё гоё байшин, үзвэр үйлчилгээний газрууд өдөр бүхэн бий болсоор. Замаа  ч янзалж байна. Өвлөөс өмнө амжаад замаа янзалчихвал түгжрэл мүгжрэл ч дүүрч хэмээн нийслэлийнхэн ярих болжээ.

Нийслэлийнхэн одоо л нийслэлийн иргэн гэдэгтээ дасч байгаа янз бас ажиглагдах боллоо. Гудамжнаас гадна усан оргилуур зэргийг хүсэмжлэх болсон нь илт. Хүүхдийн паркаа бүр ч их санаж байгааг өнгөрсөн зургадугаар сарын 1-нд харуулав. Хоггүй байх юмсан гэж хичээх болж. ТҮЦ хэмээх өнгө үзэмж муутай машааны шовгор маягийн юмнуудыг буулгаач хэмээн шаардах болж. Автобусны буудал маань цэвэр цэмцгэр байгаасай гэж ярьж байна. Хамгийн гол нь эмх замбараагүй болсон нийтийн тээврийг цэгцэлж өгөөч гэсэн хүсэлтийг мөн ч олон жил гаргаж байна даа. Ерөнхийдөө нийслэлийн иргэн нийслэлдээ нийслэлийн иргэн шиг байх юмсан гэх хүслийг хэн хүнгүй тээх болсон нь харагддаг.

...Нийслэлийн хүн тээвэр үйлчилгээний гол хэрэгсэл, бас их хотын гол өнгө төрх нь. Лондонг давхар автобус, хар таксигүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Москвад очсон хүн метрог нь шагшдаг. Бээжингийн шугамын автобусууд яг цагаараа явдаг гээд энэ цэнхэр дэлхий дээо амьдарч байгаа улс үндэстний нийслэл зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээрээ л гайхуулах аж. Гэтэл бид энэхүү гол зүйлээ гаргуунд нь хаясаар хүн тээврийн өмчилсөн хэдэн шугам, хэсэг бүлэг хүний мөнгө олдог хэрэгсэл болгон хувиргав. Тэгээд ийм үйлчилгээ эрхэлдэг баазуудаасаа олон холбоонууд байгуулан, ийш тийш эмх замбараагүй давхих микро автобусаа "саасан" шиг амьдарч байна.

Эдүгээр улсын маань нийслэлд микроавтобусны үйлчилгээ огт хэрэггүй хэмээн хэлэх гэсэнгүй. Хэрэгтэй газраа хэрэгтэй байж таарна. Харин их хотын төв, нийслэл гэх агуулгаар нь үзвэл энд микрынхны хэрэг алга. Нэг үеэ бодвол сайхан суудал энэ тэртэй том оврын автобус маш олон болсон байна. Ийм автобусууд олшроод ар араасаа яг галт тэрэг шиг хөврөх болсныг ч манайхан хараа биз. Гэтэл микро гэдэг бяцхан чөтгөр хажуугаар нь давхиж орж ирээд түгжих нь ердийн үзэгдэл. Хамгийн хачирхалтай нь эдгээр микронууд яг замын хөдөлгөөний дүрэмд заагдсаны дагуу тоо ёсоор хүнээ суулгаад, тогтсон цагийнхаа дагуу үйлчилдэг бол бас яая гэхэв.

...Тиймээс даварсан микроынхонд эдүгээ даруулга хэрэгтэй гэдгийг л бас хэл.

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e