2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Захирамж » Журам батлах тухай

Журам батлах тухай

Огноо: 2010-06-20 | Үүсгэсэн: 2010-06-20 23:12:05


2010 оны 06 сарын 11 өдөр                                  Дугаар392                     Улаанбаатар хот

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн ажил үйлчилгээний бодлогын зорилтууд, удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн нэгдсэн тайлан, мэдээ гаргах журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Бодлогын зорилт, удирдлагын шийдвэрүүдээс өөрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээг энэхүү захирамжаар баталсан журмын дагуу гаргаж холбогдох нэгжид ирүүлж байхыг нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтын хэрэгжилтийн мэдээ, тайланг нэгтгэн гаргах ажлыг хариуцах байгууллага нэг бүрийн жагсаалтыг жил бүр тодотгон баталж, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ   Г.МӨНХБАЯР

Бодлогын зорилтууд, удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн нэгдсэн мэдээ гаргах журмыг эндээс татаж үзнэ үү

ЖУРАМ

 


 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e