2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Үүрэг даалгавар » 2010.06.07 Даваа

2010.06.07 Даваа

Огноо: 2010-06-07 | Үүсгэсэн: 2010-06-07 04:49:13

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 


    Нэг. Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлд ажиллаад нийслэлийн удирдлагуудад өгсөн үүрэг болон нийслэлийн удирдлагууд дүүргүүдэд ажиллах үеэр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх төлөвлөгөөний явцыг эрчимжүүлж ажиллах.Энэ долоо хоногт нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ,үнэлгээний хэлтэс дээрх хоёр төлөвлөгөөг хариуцан хэрэгжүүлэх, хамтарч ажиллах байгууллагуудад шалгаж, дүнг нэгтгэн танилцуулах.    
Хоёр. Эхний хагас жил дуусахад хэдхэн хоног дутуу байна.Байгууллагууд эхний хагас жилд төлөвлөсөн ажлын биелэлтээ авч үзэн хамт олон, салбар эрхэлсэн орлогч дарга нартаа танилцуулан үлдэх хугацаанд хийх ажил, шийдвэрлэх асуудлаа нарийвчлан тогтоох, Монгол Улсын Засгийн Газрын болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэл, зорилтын биелэлт зэргийг хугацаанд нь гаргаж зохих байгууллагад ирүүлэх.
Гурав. Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8.00 цагаас Монгол улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлнэ.Нийслэлийн хүн ам, орон сууцны тооллогын комисс, дүүрэг, хорооны тооллогын түр товчоод өмнө явагдсан туршилтын болон хяналтын тооллогын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, үлдэх хугацаанд тооллогын бэлтгэлийг хангуулах, тооллогын өдрүүдэд ямар зохион байгуулалттай ажиллахаа одооноос сайн төлөвлөж  гүйцэтгэх.
    Тооллогын ажлыг зохион байгуулах журамтай ажил хариуцсан хүмүүс сайн танилцах.Тооллоготой холбоотой зарим зардлыг нийслэлийн төсвөөс гаргах боломжгүй учир төсвийн тооцоо хийж Сангийн яаманд хүргүүлэхийг Статистикийн хэлтэс хариуцах.    
Дөрөв. Энэ өвлөөс Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн гэр хорооллын зарим бүсийн өрхүүдэд түүхий нүүрсний хэрэглээг зогсоож шахмал, үртсэн түлшээр солих учир туршилтын төсөл амжилттай хэрэгжсэн талаар сурталчилгааг сайн хийх, дүүрэг, хорооны ажилтнууд өрх бүрээр орж түүхий нүүрс нөөцлөхгүй байхыг эртнээс, зөв ойлгуулах хэрэгтэй. Агаарын чанарын алба үртсэн түлш хэрэглэхтэй холбогдсон тооцоог ойрын үед хийж дуусган нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчид танилцуулж төсөв, санхүүгийн асуудлаа шийдвэрлүүлэх.    
Тав. Шинэ барилгыг гадна орчны иж бүрэн тохижилт хийгдсэний дараа хүлээн авдаг тогтолцоонд шилжие. Энэ үүргийг барилга хүлээн авах улсын комисст хотыг төлөөлөн ажиллаж байгаа улсын байцаагчид хэрэгжүүлэх.Цаашид баригдах барилгын зураг, төлөвлөлтөд орчны иж бүрэн тохижилтыг оруулан баталж, явцад хяналт тавихад хотын Ерөнхий архитектор, Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагууд, дүүргийн Засаг дарга нар онцгой анхаарч ажиллах.
    Зургаа. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн орчны тохижилтыг сайжруулах, “Сайхан хот-сайхан амьдрал” сэдэвт уралдааны болзол гарсаныг сурталчилан олон газрыг хамруулахын дээр болзлын гол үзүүлэлт болох ногоон байгууламжийн усалгаа, усан оргилуурт хөрсний ус хэрэглүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга нар хариуцах.
    Долоо.Төсвийн хүрээний мэдэгдлийг нэгтгэж УИХ-д оруулдаг Сангийн яамны төсөв, төлөвлөгөө хариуцсан удирдлага, мэргэжилтнүүдэд хотын өнөөгийн байдлыг газар дээр нь /Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг  сонгон/ танилцуулах  ажлын бэлтгэлийг урьдчилан сайн хангаж  Б.Баатарзориг дарга хариуцан ойрын үед зохион байгуулах.
    Найм.Эрдэс баялаг,эрчим хүч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мянганы сорилтын сан, Хотуудын хөтөлбөрийн газруудтай тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцсоныг холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил хэрэг болгох.
    Ес. Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн ажлуудыг дуусгаж хүлээлцэх.Багшийн их сургуулийн урьдах нүхэн гарцын ашиглалтыг сайжруулахад Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар, Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, Газрын алба, ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд хамтарч ажиллах.
    Тендерийн үнэлгээний хороодын дарга нар хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлаа гүйцэтгэгч, захиалагчийн төлөөлөл болон Хөрөнгө оруулалтын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан шалгаж, явцыг эрчимжүүлэх.
    Арав. Наадмын бэлтгэлийг бүх шатанд хангуулах.Цэвэрлэгээ, тохижилт нь бэлтгэл ажлын чухал хэсэг юм. Сарын сүүлчийн долоо хоногийн “Бямба” гарагийг нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож хэвшүүлэх.
    Арваннэг. Ирэх шуурхай зөвлөлгөөн дээр яамдуудтай ажилласан байдал, салбарын ажлын талаар нийслэлийн Засаг даргын орлогч нар, төвийн зургаан дүүрэгт тохижилтоор дутуу хийгдсэн зарим ажлын дүрсжүүлсэн бичлэгийн дагуу хэрхэн ажилласныг  Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга мэдээлэл хийх.
    Арванхоёр. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн орчны тохижилтыг тэндхийн байгууллагуудыг оролцуулан хийлгэх, усан оргилуурыг хэвийн ажиллагаанд оруулах.
    Арвангурав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтын хэрэгжилтийн явцын талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдын хийсэн мэдээллийг дэлгэрэнгүйгээр www.ulaanbaatar.mn сайтад байршуулах. Хөтөлбөр, зорилтын биелэлтийн явцыг нэгбүрчлэн үзэж эхний хагас жилийн хийвэл зохих ажлуудыг гүйцэтгэх, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд бэлтгэх.

    

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
              ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e