Нүүр хуудас » Энэ сард » Үүрэг даалгавар » 2010.05.31 Даваа
2010.05.31 ДавааОгноо: 2010-06-01 | Үүсгэсэн: 2010-06-01 21:46:46НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ БУС ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР Нэг. Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлд ажиллаад нийслэлийн удирдлагуудад өгсөн үүрэг болон нийслэлийн удирдлагууд иргэдтэй уулзахад иргэдээс гаргасан санал хүсэлт, шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлын талаар Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Дээрхи төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх, иргэдээс гаргасан санал шүүмжлэл, гомдол нэг бүрийг эзэнд нь эргэж хариу өгч хэвших. Хоёр. Шуурхайгаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй учир шалтгааныг нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба тодруулж хооронд нь уялдуулж байх.Өгсөн үүргийг ажил хэрэг болгох талаас анхаарч зарим асуудлаар хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх. Гурав. Монгол улсын Их Хурлаар батлагдсан “Концессийн тухай хууль, энэ оны төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан бие даасан байдлыг хангах, эрх зүйн хувьд өөрчлөх ямар тулгамдсан асуудлууд байгаагаа байгууллага бүр гаргаж танилцуулах. “Концессийн тухай” хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сургалтыг удирдах бүрэлдэхүүнээс гадна нийтэд хийхийг П.Цогтбаатар зөвлөх хариуцах. Дөрөв. Налайхын нүүрсийг хувиараа ашиглаж байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай Засгийн газрын 2008 оны 89 дүгээр тогтоол,нийслэлийн Засаг даргын мөн оны 265 дугаар захирамжийн холбогдох заалтын хэрэгжилт удаашралтай, тодорхой үр дүн гарахгүй байгаад дүгнэлт хийж, холбогдох албан тушаалтнууд дээрхи тогтоол, захирамжийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар энэ асуудлыг анхааралдаа авах Тав. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн зохион байгуулсан, түншүүдтэй уулзаж тохиролцсон, гэрээ хэлцэл хийсэн асуудал бүрийг ажил хэрэг болгоход холбогдох байгууллага, албан тушаалтнууд хамтарч шуурхай ажиллах. Зургаа.Өмнөх онуудад болон 2010 онд хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг тухай бүр нийслэл, дүүргийн өмчид бүртгэх, хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт хийж байхыг Өмчийн харилцааны газар,гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд анхаарах.Энэ сарын 2-ны өдрийн 15.00 цагаас өмчийн харилцааны чиглэлээр сургалт явагдана.Энд байгаа бүх удирдлагууд оролцох хэрэгтэй. Долоо. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын чанар, графикт хугацаа, үр ашиг, доголдол саатлын байдалд мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагын хяналтыг сайжруулан доголдол саатлыг арилгах ажлыг цаг алдалгүй гүйцэтгэх.Бүтээн байгуулалт, засварын ажлаар шийдэх зүйл нилээдгүй байна.Энэ долоо хоногт хийгдэж буй ажил нэг бүрийг дүүрэг болон холбогдох агентлаг, харъяа газрын дарга нар газар дээр нь үзэж шалган танилцуулах. Найм. Бүх шатны байгууллагын удирдлагууд олон улсын хүүхдийн эрхийн өдрийн нэгдсэн арга хэмжээнүүдийг хүмүүсийн сэтгэлд хүрэхээр, хүүхдүүдэд инээд хөгжил бэлэглэхээр зохион байгуулах. Ес. Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхтэй холбогдуулж Улаанбаатар хотын Ерөнхий менежер 2010 оны А/84 тоот тушаалаа гаргасан байна.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажилласан газарт архидалт, согтуурлаас үүдсэн хэрэг зөрчил үгүй болох юм.Цагийн хуваарь хэтрүүлсэн, үйлчилгээний доголдол гаргасан л бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог, дахин олгох тохиолдолд албан бичгээр биш тухайн орчинд ажиллаж, амьдарч байгаа иргэдээр хэлэлцүүлдэг, санал авч шийддэг журамд шилжих.Цагдаагийн газар, хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбооны саналыг заавал авах шаардлагатай. Арав. Тохижилтоор хийсэн томоохон ажил Баянзүрх дүүргийн ЭТӨЧ-нөөс бусад газарт төдий л харагдахгүй байна. Нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжтэйгээ хамтарч энэ сард бодитой ажлууд хийвэл зохино.Хот тохижилтын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааны системийг ашиглалтад оруулаагүй байна. Усны барилга байгууламж компани далан, суваг цэвэрлээд гаргасан лаг шавар, хогийг далан дээрээ овоолоод орхисноо яаралтай ачуулах.Дүүрэг, харъяа газрууд гаднаа бичил тохижилт бүхий цэцгийн мандал байгуулах. Арваннэг. Ерөнхий менежер рекламын байгууламжийн хүмүүстэй уулзаж автомашины үзэгдэх орчинд саад болж байгаа самбаруудыг буулгах, солих ажлыг энэ оны 6 дугаар сард дүүргүүд, Замын цагдаагийн газрын саналыг авч шийдэх. Арванхоёр. Модны хулгайтай тэмцэх,ой,хээрийг түймрээс хамгаалах ажлыг Байгаль хамгаалах газар мэргэжлийн бусад байгууллагатай хамтарч үр дүнтэй зохион байгуулах. Арвангурав. Хотын удирдлагууд Улсын мэргэжлийн хяналтын газар болон Эрчим хүч, уул уурхайн салбарын удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн.Холбогдох газрууд энэ уулзалтад ач холбогдол өгч оролцох. Арвандөрөв. Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд “Зуслан” сэдэвт арга хэмжээ зохион байгуулах. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов 2012/01/30 Анхны гоол, ялалт, ялагдлын амт |




