2010 оны 9-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Хэлсэн үг » Улаанбаатар хот - гадаад түншүүдийн урьдчилсан уулзалт дээр нээж хэлэх үг

Улаанбаатар хот - гадаад түншүүдийн урьдчилсан уулзалт дээр нээж хэлэх үг

Огноо: 2010-05-04 | Үүсгэсэн: 2010-05-04 01:22:06

 Улаанбаатар хот - гадаад түншүүдийн урьдчилсан уулзалт дээр нээж хэлэх үг

 
 
Эрхэм хүндэт ноён элчин сайдаа, 
Хүндэт гадаад түнш, зочид төлөөлөгчдөө,
 
 
Нийслэл Улаанбаатар хот – гадаад түншүүдийн урьдчилсан уулзалтад ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 
 
Агаарын бохирдол нь өргөн хүрээтэй, олон салбарыг хамарсан, цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан, зохион байгуулалт, бодлого үйл ажиллагааны үр дүнд шийдэгдэх нийгмийн шинжтэй томоохон асуудал юм. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын эрүүл аж төрөх, урт удаан наслах аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр эрс өөрчлөлт гаргах цаг хэдийнэ болжээ. 
УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газар, яамд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн анхны төслийг боловсруулж дууссан. Одоо УИХ-д оруулж хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хөтөлбөр нь 2016 он хүртэл хэрэгжих 2 үе шат бүхий хөтөлбөр бөгөөд урьдчилсан тооцоогоор нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. 
Улаанбаатар хотын “гэр” бүхий хорооллыг барилгажуулах асуудлыг утаанаас бүрмөсөн салах гол арга зам гэж үзэн хөтөлбөр баталж, Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлж байна. Хэдийгээр эдгээр нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардах ажил хэдий ч асуудлыг том хэмээн дөлж зугатах биш, асуудлын мөн чанарыг зөв танин мэдэх, харилцан ойлголцож, хамтран хэрэгжүүлэх бодит арга замаа тодорхойлж чадсан нөхцөлд шийдэгдэх боломжгүй асуудал гэж байхгүй. 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, утаанаас салахад төр иргэний хамтын хүч, оролцоо чухал бөгөөд Засгийн газар энэ ажлыг манлайлах ёстой нь ойлгомжтой. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ БОАЖЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ, СЯ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа нягт уялдуулж цогц байдлаар ажиллах хэрэгтэй. 
Улаанбаатар хотыг хөрөнгө оруулалтын томоохон төслүүдээр дамжуулан хөгжүүлэх талаар нийслэлийн удирдлагуудаас дэвшүүлсэн саналыг миний бие бүрэн дэмжиж байна. 
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, барилга хот төлөвлөлт, газрын менежмент, дэд бүтэц, үйлдвэрлэл, экологийн салбаруудын тулгамдсан асуудлуудыг судлан тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэхээр, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкинд санал болгож  донор байгууллагуудын уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж 2010 оны 5н сард Улаанбаатар хот – гадаад түншүүдийн уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. 
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэн нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, хөгжлийн албан ёсны зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас баримтлах бодлого, стратеги, үйл ажиллагаатай нягт уялдуулах, төлөвлөх зорилгоор нийслэлд гадаадын зээл, тусламжийг хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2010 оны 4 дүгээр сарын 21нд хэлэлцүүлэхээр оруулах гэж байна.
 
Уг журам нь Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын Мянганы хөгжлийн зорилтууд, дунд хугацааны хөгжлийн стратеги, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, улс, нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдсан байна.
 
Олон улсын байгууллага, хандивлагч оронтой төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийхэд нийслэл Улаанбаатар хотын оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг ашиг сонирхлыг харгалзан үзнэ. 
 
Улаанбаатар хот – гадаад түншүүдийн уудзадтаар дээрхи журмаас гадна Нийслэлд нэн тэргүүний шаардлагатай ойрын ирээдүйд шинээр хэрэгжүүлэх төслүүдтэй гадны түнш байгууллагуудад санал болгох хөгжлийн 50 гаруй нэн тэргүүний шаардлагатай төсөл боловсруулагдаж, Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж байгаа асуудуудтай холбоотой тооцоо судалгаа, хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг бүх эх үүсвэрээр нь дэлгэрэнгүй жагсаалт, танилцуулгыг төлөөлөгч та бүхнэн энэ хурлаар танилцах боломжтой болно. Уг хурлаар Санхүү, эдийн засгийн чиглэл, Хотын барилга хот байгуулалт, дэд бүтэц, газрын менежментийн чиглэл, Нийгмийн салбарын чиглэл, Үйлдвэрлэл, экологи, хүрээлэн буй орчны чиглэлээр гадаад түншүүдтэй хамтарч ажиллах гадаад түншүүдтэй хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулах зорилгоор энэхүү уулзалтыг төлөвлөж байгаа билээ.
 
Дээрхи хөрөнгө оруулалтын уулзалтын дүнд  нийслэлийн өмнө тулгамдаж буй дэд бүтэц, агаарын бохирдол, гэр хорооллыг байрилгажуулах, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэтгэлийн ажил, хотын гэрэлтүүлэг, гэр хорооллын цахилгаан эрчим хүчний асуудал уг хурлаас байгуулагдах ажлын хэсгүүдийн үйл ажиллагаагаар дорвитой хэмжээгээр шийдэгдэн, Улаанбаатар  бүс нутгийн хөгжил сайжрахад чухал нөлөө үзүүлэх  болно.  
 
Гадаад зээл тусламжийг үр ашигтай болгох зорилгоор уг хурлаас байгуулагдах ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын захиргаа бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно. 
 
Өнөөдөр бид Улаанбаатар хот – гадаад түншүүдийн хамтын ажиллагааны бүтэц, түншүүдийн оролцооны талаар танилцаж, харилцан ярилцах болно. 
 
Ингээд Улаанбаатар хотын ирээдүй, цаашдын хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд хандан уриалья. 
 
 
 
 
 
 

Календарь

9-р сар, 2010
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 67 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29 30
 

Фото мэдээ

20bcc3c741dfc8e51c123e4df70512bd 2ad56e12e4c6fb07b256c05904000c54
030cbfc3993e3f23cdae831017138b04 082a91a751085332ade579bdf1c51abc