2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд » Цогтын Батбаяр

Цогтын Батбаяр

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:55:10

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
2005-2007 он

Цогт овогтой Батбаяр 1963 онд Улаанбаатар хотноо төрсөн,ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр. 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургууль, 1982-1986 онд Цэргийн Дээд сургууль, 1993 онд Улс Төрийн Дээд сургууль, 1999 онд БНСУ-ын Төрийн удирдлагын менежмент, 2000 онд ХБНГУ-ын Нийгмийн ухааны институтэд нутгийн удирдлага, 2002 онд АНУ- д Төрийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2004 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 


Ц.Батбаяр нь 1986-1990 онд Хилийн цэргийн дугаар отрядад салбарын улс төрийн орлогч, заставын даргаар, 1990-1991 онд Багахангай дүүргийн Гал унтраах ангид ээлжийн дарга, 1991 оноос Багахангай дүүргийн МАХН-ын хорооны дарга, 1992-1996 онд Баганхангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга, 1996 оноос Дүүргийн Засаг даргааг 3 удаа сонгогдон ажиллаж байсан. 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажиллаж байсан. 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Ц.Батбаярын хөдөлмөр бүтээлийг үнэлэн “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Орон нутгийн шилдэг удирдагч”, “Нийслэлийн хүндэт тэмдэг”, Монголын “Төмөр замын тэргүүний ажилтан”, Байгаль орчны “Тэргүүний ажилтан”, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”, Монгол улсын “Онц хилчин”, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан байна. 

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e