Нүүр хуудас » Зөвлөл » Хурал » Засаг даргын зөвлөлийн хуралдаан
Засаг даргын зөвлөлийн хуралдаанОгноо: 2010-04-29 | Үүсгэсэн: 2010-04-29 10:29:17НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ДЭГ Нэг. Нийтлэг үндэслэл 1.Нийслэлийн Засаг даргын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийн зорилго нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын чиглэлээр бодлого төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, зохицуулах, харьяа газруудын ажлын уялдаа холбоог хангахад үндэслэлтэй санал дүгнэлт гаргаж, Засаг даргын үйл ажиллагаанд бүх талын зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд оршино. 2. Зөвлөлийн бүрэлдэхүүн, хуралдааны дэгийг Засаг даргын захирамжаар батлана. 3. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь зөвлөлийн хурал байна. 4. Зөвлөлийн хурал /цаашид хурал гэх/ асуудлыг хамтын журмаар ажил хэрэгч тал бүрээс нь чөлөөтэй хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно. 5. Хурлыг товлон зарлах, бэлтгэлийг хангах, асуудлыг хянан хэлэлцэх, шийдвэр гаргах, түүний биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг энэ дэгээр зохицуулна. 6. Зөвлөлийн гишүүдийн албан ажлын хэрэгцээний бичгийн хэрэгсэл, ажлын үр дүнгээр олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргана. Хоёр. Хурлыг товлон зарлах бэлтгэлийг хангах. 1. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын нийслэлийн Засаг даргын захирамж гаргах, шийдвэрлэх асуудлаар гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох байгууллага, ажилтны санал түсгагдсан бөгөөд хувилж олшруулах болон архивын нэгж болгон хадгалах шаардлагын дагуу бичиг баримт нь бэлтгэгдсэн асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч нийслэлийн Засаг даргад танилцуулан, түүний зөвшөөрснөөр хурлын төлөвлөгөөнд оруулна. Хурлаар хэлзлцүүлэхээр боловсруулж буй асуудлыг газар, хэлтэс, холбогдох байгууллага, хүмүүс хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногт багтаан санал өгнө. Саналд газар, хэлтэс, байгууллагын дарга, захирал, эсвэл албан ёсоор орлож буй хүн гарын үсэг зурна. 2. Холбогдох хэлтэс, газрын саналыг төсөлд тусгах боломжтой гэж үзвэл уг саналыг тусган боловсруулсаны дараа хуралд оруулах бөгөөд уг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ танилцуулгад тодорхой тусгасан байна. 3.Засаг даргын захирамжийн төсөлд мэргэжлийн боловсруулалт хийх асуудлыг Засаг даргын орлогч, хотын ерөнхий менежер, Тамгын газрын дарга бүрэн хариуцах бөгөөд мөрдөж байгаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг Хууль зүйн хэлтэс, утга найруулгыг сайжруулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, салбар дундын зохицуулалт хийх асуудлыг Тамгын газрын дарга тус тус хариуцна. Хуралдаанд оруулах асуудлын төслийг холбогдох танилцуулгын хамт Засаг даргын орлогч, хотын ерөнхий менежер, Тамгын газрын дарга хариуцдаг салбарынхаа ажлын хүрээнд нягтлан үзэж, төслийг зөвшөөрсөний дагуу уг асуудлыг хуралд оруулах газар, хэлтэс, байгууллага нь олшруулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст өгнө. 4. Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг Тамгын газрын даргын саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тогтооно. 5. Ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө холбогдох хавтаст бичиг баримтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид болон зөвлөлийн гишүүдэд хурал болохоос 2-оос доошгүй ажлын өдрийн өмнө өгнө. Зөвлөлийн гишүүд хурлын материалыг хурал дууссаны дараа Хурал хариуцсан зохион байгуулагчид хүлээлгэн өгнө. Хурлаар хзлэлцэх асуудлыг тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлж буй албан тушаалтныг байхад хэлэлцэх бөгөөд тэдний эзгүйд хэлэлцэх зайлшгүй шаардлага гарвал тухайн ажлыг хариуцаж байгаа албан тушаалтан уг төслөөр захирамж гаргуулахын тулд хуралд санал гаргах эрхтэй оролцож болно. 6.Засаг даргын зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох бичиг баримтуудтай бүрэн танилцаж, хариуцсан ажлын чиглэлээр саналаа бэлтгэж ирнэ. 7.Хурлын бэлтгэл зохион байгуулалтын асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцна. Гурав. Зөвлөлийн хуралд асуудал хэлэлцүүлэх. 8. Хурлыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагт хийнэ. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулж болно. 9.Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын онцлогийг харгалзан хэлтэс, газрын дарга, дүүргийн Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, холбогдох бусад хүмүүс, иргэдийг байлцуулан зөвлөлийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно. 10. Ээлжит бус болон өргөтгөсөн хурлыг хийхдээ энэхүү дэгийг баримтлана. 11.Хурлыг Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонх нь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд гишүүд зөвлөх эрхтэй оролцоно. 12. Хурлаар нийслэлийн Засаг даргын эрх үүрэгт хамаарах болон нийслэл хотын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцзж, Засаг даргад үндэслэл сайтай шийдвэр гаргахад нь зөвлөгөө өгч туслалцаа үзүүлнэ. 13. Хурлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч удирдаж явуулна. 14. Хуралд дор дурдсан журмыг баримтлана. а/ Тухайн өдрийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн асуудлыг зөвлөлийн гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг хурал даргалагч хурлын эхэнд лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусаад дараагийнхыг хэлэлцэнэ. Төлөвлөгөөнд ороогүй боловч нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай асуудал гарвал тухайн хурлаар хэлэлцэж болно. б/ Хэлэлцэх асуудлын хугацааг хурлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ. Төлөвлөсөн хугацаанд багтаагүй асуудлын хугацаа сунгах эсэхийг хурал даргалагч шийдвэрлэнэ. в/ Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт хариултыг дууссаны дараа хурал даргалагчийн зөвшөөрснөөр зөвлөлийн гишүүд нэг асуудлын талаар хоёроос илүүгүй удаа санал гаргаж болно. Хэлэлцэж байгаа асуудлаар хурал дээр байлцаж буй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хурал даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар өгч саналаа хэлж болно. Санал гаргах, үг хэлэх хугацаа тухай бүр 3 минутаас хэтрэхгүй байна. г/ Засаг даргын зөвлөлийн гишүүд хурлын дэгийг чанд сахин, хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандаж, асууж лавлах, санал гаргаж уг хэлэхдээ хурал даргалагчаас зөвшөөрөл авна. д/ Хурал даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, тэдгээрээс юуг нь хүлээж аеах, юуг нь хэрэгсэхгүй тухай хэлэлцүүлэн шийдвэрлүүлж болно. е/ Хэлэлцэж байгаа асуудлын талаар холбогдох байгууллагын дарга: ажилтныг зөвхөн тухайн асуудлыг хэлэлцэхэд байлцуулж болох бөгөөд хзнийг хуралд оролцуулах талаар уг асуудлыг оруулж байгаа хэлтэс, газрын дарга нар Тамгын газрын даргатай урьдчилан тохиропцсон байна. ё/ Хурэлд Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан байнга оролцож, хурлын шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ. ж/ Хурлын хэвийн үйл ажиллагаа, шуурхай байдлыг хангах асуудлыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцна. Гурав. Зөвлөлийн хурлыг баримтжуулах, шйидвэрийг ёслон гаргах. 15. Хурлаас гарсан шийдвэрийг албажуулах ажлыг хурал хариуцсан зохион байгуулагч гүйцэтгэнэ. 16. Хурлын явцын гар тзмдэглэл нь дэлгэрэнгүй байх бөгөөд хэлэлцсэн асуудлын нэр, түүиийг тэнилцуулсан хүний болон хуралд тухайн асуудлыг хэлэлцэхэд байлцсан холбогдох хүмүүсийн албан тушаал, нэр, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай болон зохих байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн буюу зөвшөөрөл олгосон тухай тусгасан байна. 17. Хурлын тэмдэглэлд дор дурдсан зүйлийг эаавал тусгана. а/ Хурал эхэлсэн дууссан хугацаа /он, сар, өдөр, цаг минут, хаана хуралдсан тухай/ б/ Хэлэлцэж байгаа асуудал бүртэй холбогдож гарсан асуулт, хариулт, санал шүүмжлэл, хэлсэн үг в/ Хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн хурал даргалагчаас дүгнэсний дараа хэлэлцсэн асуудлаар гарах Засаг даргын захирамжийн төсөл, тэмдэглэл 18. Хурлын тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. а/ Тухайн өдрийн хурлаар хэлэлцсэн асуудлын төлөвлөгөө. б/ Хуралд анх оруулсан захирамжийн төсөл, тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал, холбогдох бусад баримт бичиг, тооцоо судалгааны хамт хэлэлцсэн дарааллаар хавсаргэна. 19. Хурлын албан ёсны тэмдэглэлтэй танилцаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гарын үсэг зурна. 20. Хурлаар хэлэлцсэнээс хойш ажлын журмаар гаргах захирамжийг ажлын 5 өдөрт багтаан гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлнэ. Хурлаас шийдвэрлэсний дагуу Засаг даргын захирамж гаргахдаа асуудал оруулсан байгууллага, ажилтан нь зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, Засаг даргын орлогч, хотын ерөнхий менежер, Тамгын газрын даргад хянуулсаны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотыи Захирагчид эцэслэн танилцуулснаар хэвлэмэл хуудсанд бичүүлнэ. Боловсруулсан, нийлсэн тухай гарын үсэг эурж, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хянуулан захирамжийн эх хувиуд дээр Засаг даргаар ёсчлон гарын үсэг зуруулан тамга даруулж дугаар өгч албажуулна. Захирамжийг аль газар, хэлтэс, байгууллагад явуулах асуудлаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй тохиролцох бөгөөд холбогдох байгууллагуудад хүргэх асуудлыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцна. Захирамжийн хуулбарласан хувийг холбогдох газарт хүргүүлэхдээ хурлын асуудэл хариуцсан зохион байгуулагч хуулбар үнэн тэмдэг дарж, гарын үсэг зурж, баталгаажуулна. 21Хурлын тэмдэглэл, захирамжийн эх хувийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст тухайн оныг дуустал хугацаагаар хадгалах бөгөөд зохих журмын дагуу архивт шилжүүлнэ. 22. Хурлаар хэлэлцсэн асуудлыг тэмдэглэлээр үүрэг өгөх, шийдвэр гаргах, шаардлагагүй гэж буцаах, хугацаа тогтоон дахин боловсруулахаар хойшлуулах гэсэн дөрвөн хэлбэрээр шийдвэрлэнэ. 23.Шаардлагатай тохиолдолд хураангуйлсан хэсэгчилсэн байдлаар холбогдох байгууллага, албак тушаалтанд тэмдэглэлийн хэвлэмэл хуудас дээр бичиж хүргүүлнэ. 24.Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар, Засаг даргын захирамжийн биелэлтийг хянах асуудлыг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцаж гүйцэтгэнэ. |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов 2012/01/30 Анхны гоол, ялалт, ялагдлын амт |




