2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Зөвлөл » Хурал » Засаг даргын зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалт

Засаг даргын зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалт

Огноо: 2010-04-29 | Үүсгэсэн: 2010-04-29 10:28:07

Засаг даргын зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалт

1. Засаг даргын зөвлөл
1.1.3асаг даргын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийн зорилго нь Засгийн газрын болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын эрхлэх асуудлын чиглэлээр бодлого төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, харьяа газруудын үйл ажиллагааг уялдуулахад үндэслэлтэй санал дүгнэлт гаргаж, Засаг даргын үйл ажиллагаанд бүх талын зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.3өвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт
2.1.3өвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь зөвлөлийн хурал /цаашид "хурал" гэх/ байна. Хурал нь ээлжит, ээлжит бус, өргөтгөсөн гэсэн хэлбэртэй байна. Хурлыг энэ журамд заасан тохиолдолд хаалттай явуулж болно.
2.2.Ээлжит хурлыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригт хийнэ. Шаардлагатай тохиолдолд Засаг даргын шийдвэрээр хурлыг товыг өөрчлөх, ээлжит бус хурлыг хуралдуулж болно.
2.3. Хэлэлцэх асуудлын онцлогийг харгалзан хэлтэс, газрын дарга, Дүүргийн Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, холбогдох хүмүүс иргэдийг байлцуулан зөвлөлийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно. /дүүргийн Засаг дарга нарыг хуралд байлцуулах асуудлыг Засаг даргын орлогчтой зөвшилцөнө./
2.4.Хурлыг товлон зарлах, бэлтгэлийг хангах, тодорхой асуудлыг хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, түүний биелэлтийг хангах дэг, журамтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2.5.3өвлөлийн гишүүдийн албан ажлын хэрэгцээний бичгийн хэрэгсэл, бусад зардалд шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргана.
З.Хурлыг товлон зарлах, бэлтгэлийг хангах
3.1.Ээлжит хурлыг товлон зарлахгүйгээр хийх бөгөөд хурлын товыг өөрчилсөн, ээлжит бус хурлыг товлон зарласан бол хурал хариуцсан ажилтан нь

хурал болохоос 2 хоногийн өмнө хурлын зар, товыг өөрчилсөн тухай мэдээллийг зөвлөлийн гишүүдэд хүргэнэ.
3.2.3асаг даргын захирамж гаргах, шийдвэрлэх асуудлаар тооцоо судалгаа, холбогдох байгууллага, ажилтны саналыг тусгах бөгөөд албан хэрэг хөтлөлтийн журам, стандартад нийцүүлэн бэлтгэгдсэн баримт бичгийг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хурал болохоос ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө хүлээж авна.
З.З.Тамгын газрын дарга хурлын төлөвлөгөө, оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Засаг даргад хурал болохоос ажлын 3 хоногийн өмнө танилцуулж батлуулна.
ЗАХурлаар хэлэлцүүлэхээр боловсруулж буй асуудлыг газар, хэлтэс, холбогдох байгууллага, албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш ажлын 1 хоногт багтаан санал өгнө. Саналд газар, хэлтэс, байгууллагын дарга, захирал эсвэл түүнийг албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурна.
3.5-Төслийг боловсруулагч нь холбогдох газар хэлтсийн, саналыг төсөлд тусгах боломжтой гэж үзвэл уг саналыг тусган боловсруулсны дараа хуралд оруулах бөгөөд уг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ танилцуулгад тодорхой тусгасан байна.
З.6.Засаг даргын захирамжийн төсөлд мэргэжлийн боловсруулалт хийх асуудлыг Засаг даргын орлогч.засаг даргын зөвлөх, хотын ерөнхий менежер, Тамгын газрын дарга бүрэн хариуцах бөгөөд мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, утга найруулгыг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, салбар дундын зохицуулалт хийх асуудлыг Тамгын газрын дарга тус тус хариуцна.
3.7.Хуралд оруулах асуудлын төслийг холбогдох танилцуулгын хамт Засаг даргын орлогч, хотын ерөнхий менежер, Тамгын газрын дарга нягтлан үзэж, төслийг зөвшөөрсний дагуу уг асуудлыг оруулах газар, хэлтэс, байгууллага нь олшруулж, Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст өгнө.
З.8.Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг Тамгын газрын даргын саналыг үндэслэн Засаг дарга тогтооно.
З.9.Ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө холбогдох хавтаст баримт бичгийг Засаг дарга болон зөвлөлийн хурлын гишүүдэд хурал болохоос 2-оос доошгүй ажлын хоногийн өмнө өгнө. Зөвлөлийн гишүүд хурлын материалыг хурал дууссаны дараа хурал хариуцсан ажилтанд өгнө. Хурлаар хэлэлцэх асуудлыг хариуцан хэлэлцүүлж буй албан тушаалтныг байхад хэлэлцэх бөгөөд тэдний эзгүйд тухайн ажлыг хариуцаж байгаа албан тушаалтан уг төслөөр захирамж гаргуулахын тулд санал гаргах эрхтэй оролцож болно.
З.10.Засаг даргын зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох бүх бичиг баримтуудтай танилцаж, хариуцсан ажлын чиглэлээр саналаа бэлтгэж ирнэ.
З.11.Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Зөвлөлийн хуралд оруулах баримт бичиг танилцуулгыг хугацаанд нь бүрдүүлэхэд хяналт
тавьж,   хугацаанд   нь  бүрдүүлээгүй,   чанаргүй   боловсруулагдсан  бол   хэлэлцэх асуудлаас хасах саналыг Засаг даргад тавина.
3.12.Хурлын зохион байгуулалтыг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, бэлтгэл ажлыг Нийтлэг үйлчилгээний газар хариуцна.
4.3өвлөлийн хурлын зохион байгуулалт, дараалал
4.1.Хурлыг зөвлөлийн гишүүдийн олонх нь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд гишүүд зөвлөх эрхтэй оролцоно.
4.2.Хурлыг Засаг дарга удирдаж явуулна.
4.3.Тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн асуудлыг зөвлөлийн гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг хурал даргалагч хурлын эхэнд лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийнхыг хэлэлцэнэ. Төлөвлөгөөнд ороогүй боловч нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай асуудал гарвал Засаг даргын шийдвэрээр тухайн хурлаар хэлэлцэж болно.
4.4.Хэлэлцэх асуудлыг хурлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ. Төлөвлөсөн   хугацаанд   багтаагүй   асуудлын   хугацааг   сунгах   эсэхийг   хурал
даргалагч шийдвэрлэнэ.
4.5.3өвлөлийн гишүүд хурлын дэгийг чанд сахин, хэлэлцэж буй асуудалд анхааралтай хандаж, асууж лавлах, санал гаргаж үг хэлэхдээ хурал даргалагчаас зөвшөөрөл авна.
4.6.Хуралд Тамгын газрын Төрийн захиргааны удирдлага, Хууль зүй, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар байлцана.
4.7.3асаг даргын зөвлөхүүд нь хариуцсан салбарынхаа асуудлын дагуу хуралд байлцаж болно.
4.8.Хэлэлцэж байгаа асуудлын талаар холбогдох байгууллагын дарга, ажилтныг зөвхөн тухайн асуудлыг хэлэлцзхэд байлцуулах бөгөөд байлцуулах хүмүүсийн талаар уг асуудлыг оруулж байгаа хэлтэс, алба, газрын дарга нар Тамгын газрын даргатай зөвшилцөнө.
4.9.Тодорхой асуудлыг дараах дарааллаар хэлэлцэнэ:
-Хэлэлцүүлж буй асуудлыг танилцуулах илтгэлийг 10 минут хүртэл хугацаанд төслийг боловсруулагч танилцуулна. Хэлэлцэх асуудалтай холбоотой илтгэлийг бүхэлд нь сонсохгүйгээр тайлбар авч болно.
-Илтгэл сонссоны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт хариулт явагдана.
-Асуулт, хариулт дууссаны дараа хурал даргалагчийн зөвшөөрснөөр зөвлөлийн гишүүд нэг асуудлын талаар хоёроос илүүгүй удаа санал гаргаж болно. Хэлэлцэж байгаа асуудлаар хурал дээр байлцаж буй холбогдох газар, хэлтсийн
дарга,  мэргэжилтнүүд хурал даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар өгч саналаа хэлж болно.
-Хуралд оруулсан асуудлаарх зөвлөлийн гишүүдийн саналыг харгалзан эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана.
-Санал гаргах, үг хэлэх хугацаа тухай бүр 3 минутаас хэтрэхгүй байна.
-Хурал даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, тэдгээрээс ямар саналыг нь хүлээж авах тухай хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
4.10.Хаалттай хурал
-Хэлэлцэж буй асуудал нь байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол хурлыг бүхэлд нь буюу уг асуудлыг хэлэлцэх хэсгийг хаалттай явуулж болно.
-Энэ тохиолдолд 2.3.11.2 дахь заалт хамаарахгүй бөгөөд шаардлагатай бол хаалттай хуралдаанд оролцогчоор нууц задруулахгүй байх баталгааг урьдчилан гаргуулна.
-Хаалттай хурлын талаар зөвхөн нууцын дэвтэрттэмдэглэл хийнэ.
4.11. Нээлттэй хурал
-Нээлттэй хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож болно.
-Хуралд Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан оролцож хурлын шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.
-Нээлттэй хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан баримтжуулж болно.
5. Хурлын тэмдэглэл, засаг даргын захирамж, захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэх.
5.1.Хурлаар хэлэлцсэн асуудлыг тэмдэглэлээр үүрэг өгөх, шийдвэр гаргах, шаардлагагүй гэж буцаах, хугацаа тогтоон дахин боловсруулахаар хойшлуулах гэсэн дөрвөн хэлбэрээр шийдвэрлэнэ.
5.2.Хурлаас гарсан саналыг үндэслэн гаргасан Засаг даргын шийдвэрийг албажуулах ажлыг хурал хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.
б.З.Хурлын явцад дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
-хурал эхэлсэн, дууссан хугацаа; /он, сар, өдөр, цаг минут, хаана хуралдсан тухай/
-хурлын ирцийн хувь
-урилгаар оролцсон хүмүүсийн нэр, албан тушаал
-хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан хүний нэр, албан тушаал тухайн асуудлыг хэлэлцэхэд байлцсан холбогдох хүмүүсийн албан тушаал, нэр
хэлэлцэж байгаа асуудал бүртэй холбогдож гарсан асуулт, хариулт, санал, шүүмжлэл хэлсэн үг.
-уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай болон зохих байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн буюу зөвшөөрөл олгосон тухай үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацаа
-хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн хурал даргалагчаас дүгнэсний дараа хэлэлцсэн асуудлаар гарах Засаг даргын захирамжийн төсөл, тэмдэглэл.
5.4.Хурлын тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
-Хурлаар хэлэлцсэн асуудлын төлөвлөгөө
-Хуралд анх оруулсан захирамжийн төсөл, тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал, холбогдох бусад баримт бичиг, тооцоо судалгааны хамт хэлэлцсэн дарааллаар нь
5.5.Хурлын тэмдэглэлийг хурал болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Засаг даргад танилцуулж Засаг дарга гарын үсэг зурж албажуулна.
5.6. Зөвлөлийн гишүүд хурал болсноос хойш 3 хоногийн дотор хурлын тэмдэглэлтэй танилцах эрхтэй бөгөөд өөрийн саналын талаар тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг хянаж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.
5.7.3өвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар гарах захирамжийн төсөлд хурлын тэмдэглэлийн заалтыг тусгаагүй бол Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс захирамжийн төслийг боловсруулагчид нь буцаана. Энэ тохиолдолд захирамжийн төслийг дахин боловсруулах хугацаа 3 хоногоос хэтрэхгүй байна.
5.8. Хурлаар хэлэлцсэн асуудлаар гаргах захирамжийг ажлын 3 өдөрт багтаан дор дурдсан дарааллаар гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
5.9.3ахирамжийн төсөл боловсруулсан байгууллага, ажилтан нь зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, Засаг даргын орлогч, хотын ерөнхий менежер, Тамгын газрын даргад хянуулсны дараа Засаг даргад эцэслэн танилцуулснаар хэвлэмэл хуудсанд бичүүлнэ.
5.10.Боловсруулсан, санал өгсөн тухай гарын үсэг зурж, Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хянуулан захирамжийн эх хувиуд дээр Засаг даргаар гарын үсэг зуруулан тамга даруулж дугаар өгч албажуулна.
5.11.3ахирамжийг аль газар, хэлтэс, байгууллагад явуулах асуудлаар захирамжийн төсөл боловсруулагч нь Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй зөвшилцөх бөгөөд холбогдох байгууллагуудад хүргэх асуудлыг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцна.
5.12.3ахирамжийн хуулбарласан хувийг холбогдох газарт хүргүүлэхдээ хурлын асуудал хариуцсан ажилтан хуулбар үнэн тэмдэг дарж, гарын үсэг зурж, баталгаажуулна.
5.13.Хурлын тэмдэглэл, захирамжийн эх хувийг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 1 жил хадгалах бөгөөд зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.
5.14.Шаардлагатай тохиолдолд хураангуйлсан хэсэгчилсэн байдлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд тэмдэглэлийг хэвлэмэл хуудсан дээр бичиж хүргүүлнэ.
5.15.3өвлөлийн хурал дээр Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар, Засаг даргын захирамжийн биелэлтэнд хянах тавих асуудлыг Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс хариуцна.
5.16.3өвлөлийн хурал дээр Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар, Засаг даргын захирамжийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e