2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд » Миеэгомбын Энхболд

Миеэгомбын Энхболд

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:49:45

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
1999 он-2005 он

enkhbold.jpg     М.Энхболд 1964 оны 7 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Найман нас хүртлээ ясли, цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1972 онд 48 дугаар сургуульд орж суралцсан. 1977 оноос 1 дүгээр дунд сургуульд шилжин суралцаж, 1982 онд Х.Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1982 онд МУИС-д элсэж, 1987 онд тус сургуулийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлаар, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай асуудлаар тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засгийн ухааны магистр. 1987 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991 оноос Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997 оны 10 дугаар сараас Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 1999 оны 1 дүгээр сараас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байна. МАХН-ын 21, 22, 23 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон. 1997 онд Нийслэлийн МАХН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүнээр, 1992 оноос Улаанбаатар хотын МАХН-ын хорооны өөрийн хяналтын албаны гишүүн, Чингэлтэй дүүргийн МАХН-ын АШБ-ын удирдах зөвлөлийн дарга, мөн Чингэлтэй дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн даргын сонгуульт ажлуудыг тус тус гүйцэтгэж байсан. МАХН-ын 21, 22, 23 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон.
      Одоо Монголын хотуудын холбооны ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн, Монголын Сумо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Солонгосын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж байна. 1999 онд “Алтан гадас” одонгоор, 2001 онд “Оны шилдэг менежер”, 2002 онд “Оны шилдэг залуу /улс төрийн салбарын/, 2002 онд МАСЗХ-ны “Алтан сарнай”, 2003 онд МАСЗХ-ны “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдсан. 
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e