2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд » Жанлавын Наранцацралт

Жанлавын Наранцацралт

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:44:36

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
1996-1998 он

     Ж.Наранцацралт 1957 оны 6 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын Их сургууль, 1987 онд МУИСургуулийг тус тус төгссөн. Газар зохион байгуулагч-инженер мэргэжилтэй. Улс төрийн дээд боловсролтой. Газар зүйн ухааны доктор (PhD), Москвагийн Газар зохион байгуулалтын Их сургуулийн хүндэт профессор, МУИС-ийн зөвлөх профессор цолтой. 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны Газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгч, 1991- 1996 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хот байгуулалт, төлөвлөлтийн газар хэлтэс, албаны дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багшийн албыг тус тус хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.  2004 оноос УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байсан.
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e