2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд » Цэрэндэмбэрэлийн Баасанжав

Цэрэндэмбэрэлийн Баасанжав

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:36:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
1992-1996 он

    1947 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд малчин ардын гэр бүлд айлын 12 хүүхдийн 4 дэх нь болж төрсөн. 1970 онд МУИС төгссөн. Дулааны инженерийн мэргэжилтэй. Ажил амьдралын анхны гараагаа 1970 оноос Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газраас эхэлж, 1980 оныг хүртэл тус газарт байцаагч, инженер, ерөнхий инженер, 1980-1984 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга, 1984-1990 онд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, 1990-1992 онд Улаанбаатар хотын ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1996-2000 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Төв аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгуультай. МАХН-ын Бага хурлын гишүүн, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны тэргүүлэгч гишүүн.
      Ц.Баасанжавын хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэн “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг” болон яамдын тэргүүний ажилтан цол, МАХН-ын болон Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, Их засаг дээд сургуулийн анхны “Хүндэт профессор” цол, “Хэрэглэгчдэд хүндлэгдсэн төрийн түшээ” анхны шагналаар шагнажээ. 2010 оны 5 сарын 12-ноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e