2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Албан даалгавар » Сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах тухай

Сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах тухай

Огноо: 2010-04-01 | Үүсгэсэн: 2010-04-26 23:56:23

  Сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах тухай

2010 оны 4 сарын 1                                              № 03                                                Улаанбаатар хот
 

Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга, дэг журам, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга, агентлаг, харьяа байгууллагуудын дарга нарт ДААЛГАХ нь:


Нэг. Ажилтнуудын хариуцсан ажлынх нь хүрээний хууль тогтоомж, ажил үүргийн хуваарийн хэрэгжилт, ажлын үр дүнг нь төлөвлөгөөт ажлын үзүүлэлт, ажлын цаг ашиглалт, бусдад нөлөөлөх ажил хэргийн болон ёс суртахууны сайн үлгэр дууриаллын хэмжүүрээр дүгнэж, шаардлагатай заавар зөвлөмж өгч байх.

Хоёр. Нийслэлийн иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зорилгыг эрхэмлэн хүндэлж, тэдний ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх асуудлыг төрийн үйлчилгээний хүртээмжтэй, шуурхай, ил тод,  хүнд суртал, чирэгдэлгүй байх зарчимтай нягт уялдуулан хэрэгжүүлж байх.

Гурав. Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл  ажиллагаанд тавих байнгын хяналтыг эрс сайжруулж, тогтоосон стандарт, байршил,  цагийн хуваарийг мөрдлөг болгон сахиулах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх орчин бүрдүүлж, гал, ус, газар хөдлөлт зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэн холбогдох  сурталчилгаа,  сургалтын ажлыг тогтоосон дүрэм, журам, заавар, зөвлөмжийг үндэслэн график, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлж хэвших.

Дөрөв. Онцгой объектууд, байгууллагуудын жижүүр, харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, шаардлагатай холбоо, мэдээллийн хэрэгслэлээр хангах, сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах.

Тав. Олон нийтийн арга хэмжээний үеэр хүн ам олноор цугладаг төв гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газруудад нийгмийн хэв журам сахиулах ажлыг хуулийн хүрээнд өндөржүүлсэн байдлаар зохион байгуулах

 

Зургаа. Шатах, тослох материал, шатахуун түгээх станцууд, тэсэрч дэлбэрэх үйлчилгээтэй хорт бодис, байгууллага, иргэдийн эзэмшилд бүртгэлтэй галт зэвсгийн нарийвчилсан бүртгэл судалгаа гаргаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад хадгалах, тээвэрлэх, хэрэглэх аюулгүй ажиллагааны дүрэм зааврын  мөрдөлтөд байнгын хяналт тавьж холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байх.


Долоо. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сурагч, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх төрөл бүрийн уралдаан тэмцээн, нийслэлийн түүхийн дурсгалт газруудтай танилцах аялал зохион байгуулах, хаврын анги дэвших болон төгсөлтийн шалгалтанд бэлтгэх, төгсөгчдийн баярыг гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй тэмдэглэх зохион байгуулалтын арга хэмжээг эртнээс төлөвлөн  хэрэгжүүлж, үр дүнг тооцох.

Найм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгууллага, аж ахуйн нэгж,  айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг тогтмол цэвэрлэж орчны тохижилт эрүүл ахуйг сайжруулахад бүх нийтийн оролцоог нэгтгэн зохион байгуулж ажиллах.

Ес. Албан даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлэх, биелэлтийг улирал тутам нэгтгэн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр мэдээлж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгаж байна.     






НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Г.МӨНХБАЯР
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e