2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Албан даалгавар » Албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай

Албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай

Огноо: 2009-03-20 | Үүсгэсэн: 2010-04-26 23:55:22

 Албан хаагчдын ёс зүй, сахилга,  хариуцлагыг дээшлүүлэх тухай                                                               

2009 оны 3 дугаар сарын 20                                                                          Дугаар 02

Төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдүүлэх, ажлын цаг ашиглалтыг сайжруулах замаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлж, бодит үр дүнд хүргэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын иргэдэд үзүүлэх төрийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын ёс зүй, идэвхи санаачлагыг дээшлүүлэх зорилгоор “Төрийн албаны тухай” хуулийн 13, 33 дугаар зүйл, Засгийн газрын “Мэдээлэл, сурталчилгааны Мэдээллийн цаг ажлыг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 1996 оны 265, “Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрэм батлах тухай” 1999 оны 58, “Төрийн албаны сургалт ба мэдлэг, чадвар бий болгох хөтөлбөр батлах тухай” 1999 оны 96, “Сургалт, семинарын зохион байгуулалтыг сайжруулах тухай” 2008 оны 32 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн энэхүү АЛБАН ДААЛГАВАР-ыг гаргаж байна.

Нэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон нийт төрийн албан хаагчдад ДААЛГАХ нь:

1.    Албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээ мэдээллээр хангах зорилгоор байгууллага дээрээ сар бүр сургалт /мэдээллийн цаг/ зохион байгуулж хэвших

2.    Шинээр ажилд орсон албан хаагчдыг богино хугацаанд сургаж дадлагажуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтыг жил бүр явуулдаг байх

3.    Байгууллага, нэгжээс зохион байгуулж байгаа аливаа сургалт, мэдээллийн цагт төрийн албан хаагч бүр бүрэн хамрагдаж байх

4.    Ажлын байран дээрээ байж болох бүхий л төрлийн хэмнэлтийг гаргах, хөрөнгө шаардагдахгүйгээр хийгдэх ажлыг санаачилан хэрэгжүүлж ажиллах

5.    Төрийн албан хаагч бүр төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цаг ашиглалтыг чанд мөрдөн, идэвхи зүтгэлтэй, санаачлагатай байж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн үр дүн гаргаж ажиллах  

Хоёр. Энэхүү албан даалгаврыг байгууллага дээрээ хэрэгжүүлэн, байнгын хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг нутгийн захиргааны байгууллагуудын бүх шатны удирдах албан тушаалтнуудад үүрэг болгож байна.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Г.МӨНХБАЯР

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e