2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Захирамж » Боловсон хүчин бэлтгэх, сургах тухай

Боловсон хүчин бэлтгэх, сургах тухай

Огноо: 2010-03-30 | Үүсгэсэн: 2010-04-26 23:52:12

 

Дугаар: 155 Огноо: 2010.03.30


Журам батлах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны 4/21 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чадавхи, хүний нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор “Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, магистрантур, докторантурт суралцагсадтай байгуулах гэрээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Сонгон шалгаруулалтыг 2010 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулж, дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Цогзолмаа /-д  даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ   Г. МӨНХБАЯР

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e