2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Захирамж » 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

Огноо: 2010-03-05 | Үүсгэсэн: 2010-04-26 23:49:15

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх
нөхцлөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө
 оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010.03.05                                     №171


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Монгол Улсын 2010 оны Төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтын IX.13 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр 2010 онд шинэчлэлт хийгдэх нийслэлийн 50 км хатуу хучилттай авто замын  жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг  хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Хавсралтаар батлагдсан шинэчлэлт хийх авто замуудын ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.
Гурав. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр нийслэлд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
Дөрөв. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар  /Д.Од/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
 

 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ            Г.МӨНХБАЯР         

 

 

 

 

 

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e