2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Улаанбаатар радио » Гурав дахиа томилогдсон Элчин сайд хотын даргад бараалхлаа

Гурав дахиа томилогдсон Элчин сайд хотын даргад бараалхлаа

Огноо: 2009-05-21 | Үүсгэсэн: 2010-04-26 10:59:32

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт Япон  улсаас  Монгол Улсад суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  Эрх  Элчин  сайд Такүокиторо  бараалхлаа. Тэрээр  ажлаа  аваад  хоёр  сар  болж  байгаа юм. Элчин  сайд  Такүокиторо  анх  Монгол Улсад  1973  онд  ирж  байсан  бөгөөд  манай  улсад  Японы  элчин  сайдын  яам  байгуулах  ажлын  хэсгийн   бүрэлдэхүүнд  ирж, жил гаруй  болсон байна. 

Мөн 1994  онд  нийслэлийн  усны  асуудал  болоод  Японы засгийн  газрын  буцалтгүй тусламжийн  хүрээнд  олгогдсон  100  автобусыг  хүлээлгэн  өгөх  ажлаар  ирж  байжээ. Тиймээс  монгол  улсыг  сайтар  мэдэх  нэгэн  учир  манай  улсад  суух  Онц  бөгөөд  Бүрэн  Эрхт  Элчин  сайдын  албан  тушаалд томилогдон   гурав дах удаагаа  ирж  байгаа ажээ. Элчин  сайд Такүокиторо  хотын  даргад  хэлэхдээ  “ Энэ  он  бол  нийслэл  Улаанбаатарын  хувьд түүхт  жил. Тиймээс  түүхэн  ой  болж байгаа энэ  үед бидний  зүгээс  та  бүхэнтэй  хамтран  ажиллахад бэлэн  байна”  гэдгээ  илэрхийлсэн. Нийслэл  УБ  Японы  8-н  хоттой  ахан  дүүсийн  найрсаг  харилцаатай байдаг. Цаашид  ч  мөн  хоёр  орны  хамтын  ажиллагааг  улам  хөгжүүлэхийн тулд  УБ  хот  тус  улсын  8-н хоттой  харилцаагаа  гүнзгийрүүлж  байгаа  гэдгийг  хотын  дарга  онцлосон. Ирэх 10-н сарын 29-нд  болох  УБ хотын  370 жилийн ойгоор  хамтын  ажиллагаатай  хотуудын  дарга  нар  ирж,манай  хотын   төрсөн  өдрийн  баярт  оролцох  юм. Бид  таныг  ч гэсэн  хотын  ойд  урьж  байна гэж Нийслэлийн Засаг дарга  бөгөөд  Улаанбаатар  хотын захирагч  Г.Мөнхбаяр    Япон  улсаас  Монгол Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  Эрх  Элчин  сайд Такүокитород  хэллээ

Улаанбаатар радио

Bullet_orangeСонин
Bullet_orangeУлаанбаатар радио
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e