Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Улаанбаатар радио » Төслийн танилцуулга боллоо
Төслийн танилцуулга боллооОгноо: 2009-05-21 | Үүсгэсэн: 2010-04-26 10:58:23Ази болон Латин Америкийн хотуудад дэд бүтцийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн төсөл” хэрэгждэг. Энэхүү төсөл байгаль экологид ээлтэйгээс гадна эрчим хүчийг хэмнэдэг давуу талтай. Дэд бүтцийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн төсөл”-ийг манай улс, ялангуяа нийслэлд хэрэгжүүлэх саналыг холбогдох хүмүүс хотын удирдлагуудад тавьсан байна. Энэ хүрээнд өчигдөр “Нийтийн орон сууцны эрчим хүчний хэмнэлт” төслийн танилцуулга боллоо. Хэрэв уг төслийг хотын удирдлага нааштайгаар хүлээн авбал нийслэлд хэрэгжүүлэх болно гэдгийг НҮБ-ын Ази Номхон Далайн орнуудын Нийгэм Эдийн Засгийн зөвлөх Моханти Брахмананд хэлсэн юм. Энэ төсөл нь эрчим хүчийг хэмнэх төдийгүй дулаалгын асуудлыг цогцоор нь шийдэх ач холбогдолтой. |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов 2012/01/30 Анхны гоол, ялалт, ялагдлын амт |




