Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Улаанбаатар радио » Сонгуулийн өдөр архи худалдвал арга хэмжээ авна
Сонгуулийн өдөр архи худалдвал арга хэмжээ авнаОгноо: 2010-05-20 | Үүсгэсэн: 2010-04-26 10:50:53Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрөөр нийтийн хэв журмын нөхцөл байдлыг сайтар хангах, сонгуульд иргэдийг соёлтой оролцуулах үүднээс энэ сарын 18-ний өдөр НЗД бөгөөд УБ хотын захирагч Мөнхбаяр 261 тоот захирамжийг гаргасан. Захирамжийн дагуу цагдаа болон хяналтын байгууллагууд сонгуулийн өдрөөр нийтийн эмх журмыг сахиулах үүднээс өнөөдрөөс эхлэн бэлтгэл ажилдаа ороод байна. Бэлтгэл ажлын хүрээнд сэрэмжлүүлэг мэдээллийг гаргаж, худалдаа үйлчилгээний төвүүдэд сонгуулийн өдөр архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг сануулсан санамж бичгүүд хүргүүлж эхэллээ. Хэрэвзээ сонгуулийн өдрөөр иргэдэд архи болон согтууруулах ундаагаар үйлчилсэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэлх арга хэмжээнүүдийг авах гэнэ |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов 2012/01/30 Анхны гоол, ялалт, ялагдлын амт |




